Танхимын сургалтын үйл ажиллагааг нээх эсэх талаар УОК хуралдана

2020-05-04 12:00
yok

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр 16:00 цагт хуралдана. Хуралдаанаар COVID 19 халдварын талаарх нөхцөл байдлын мэдээлэл, мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг нээх эсэх асуудал болон зарим асуудлыг хэлэлцэнэ гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.