Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар цаг үеийн мэдээллийг хийлээ.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
Өчигдөр БНСУ-аас ирсэн хүмүүсийг нийт 7 газар тусгаарласан, зорчигчдын биеийн байдал хэвийн байна. Хүүхдүүд гадаа амны хаалтгүй тоглож байна, хүүүхдийн талбай дээр тоглуулахгүй байх зөвлөмжийг дахин өгье. Үсчин, гоо сайхан гэх мэт хүний биед хүрч үйлчилдэг газруудад ариун цэврийн дэглэм барих зөвлөмжийг хүргүүлсэн.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
ХБНГУ-д өчигдөр халдвартай 1639 хүн нэмэгджээ. Өчигдөр тус улсад эрдэмтдийн нийгэмлэгээс шинэ халдварын тохиолдлуудыг бууруулж тэмцэх нь илүү үр дүнтэй арга хэмээх мэдэгдлийг хийжээ. БНСУ-д өчигдөр шинээр 6 тохиолдол, нас баралт 2 бүртгэгджээ. Эдгэсэн 200 гаруй хүн дахин халдвар аваад эдгэсэн бөгөөд эдгээр хүмүүс халдварыг цааш тараахгүй гэж мэдэгджээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
04.30-ны өдөр Сөүлээс ирсэн 281 хүнээс нэгд нь коронавирус илэрлээ. ХӨСҮТ, Дархан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжилгээ хийсэн. Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэсэн ташаа мэдээлэл гарсан. 11:00 цагаас баталгаатай мэдээллээ хуваалцаж байгаа. Коронавирусийн эсрэг бие үүссэн. Энэ нь хөнгөн маягаар тусаад эдгэсэн гэсэн тэмдгээ тавиад орхиод явсныг коронавирус илэрчихлээ гээд хүмүүсийг амраасангүй. Ойрын хавьтлын 15 хүнээс шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Эсрэг биет үүссэн хүн нь Бельги улсаас ирсэн иргэн байсан. Худал мэдээллийг бие биедээ, өгсөн хүмүүсийг илрүүл. Франц иргэн өнөөдөр өглөө нутаг руугаа явлаа. Би өөрөө гаргаж өгсөн. Чинбаяр ахлагчтай хамт олонд талархал илэрхийлсэн. Та бүхний ачаар эрүүл саруул боллоо. Маш их баярлалаа. Монгол Улсаас вирусгүй болоод буцаж байгааг баталгаажуулаад ХӨСҮТ-ийн захиралтай бээлийгээ тайлаад гар барилаа, маскаа тайлаад тэврэлдлээ” гэсэн мэдээллийг өглөө.