Бельги улсаас гуравдугаар сарын 8-нд Монгол Улсад ирсэн иргэнд хийсэн түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрчээ. Энэ талаар Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штабаас мэдээлснээр тухайн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж буй юм байна. Тус иргэнээс өчигдөр /2020.05.01/ түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан тул одоо нарийвчилсан шинжилгээ (PCR) хийгдэж байгаа аж. Түргэвчилсэн тестээр онош тавихгүй, хуурамч эерэг, сөрөг гарах магадлалтай тул PCR хариу оношийг батлах юм.

Тухайн иргэн нь гуравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, буцаж Ховдоос дөрөвдүгээр сарын 12-нд автобусаар Улаанбаатар хот руу явсан гэсэн тандалт судалгааны өгүүлэмжтэй юм байна.

Иймд сэжигтэй тохиолдол илэрсэн тул өчигдөр 23:00 цагаас Ховд аймгийн онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Онцгой комиссын хурлаас дөрвөн чиглэлд постууд гарч, Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хаасан байна.

 

М.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн