Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай шууд нислэг газардаж, 266 иргэн өчигдөр эх орондоо ирлээ. Үүнд Мэргэжлийн хяналтын газрын хоёр байцаагч, ХӨСҮТ-ийн нэг эмнэлзүйч эмч багтжээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас нислэгийн явцад болон Инчеон, Буянт-Ухаа боомтод ажиллаж, зорчигчдын биеийн байдалд хяналт тавин тандалт хийн ажиллажээ.
УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ойрын хугацаанд гурван онгоцоор иргэдээ татахаар болсон билээ. Энэ дагуу /04.30/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр долоон улсаас нийт 278 иргэнээ авчирсан бол өчигдөр/05.01/ ийнхүү хоёр дахь онгоцоор ирж буй иргэдээ хүлээн авч байна.
Өнөөдөр буюу тавдугаар сарын 2-нд Франкфурт-Улаанбаатар транзит нислэгээр нийт 13 улсаас 263 иргэн тус тус ирэх юм. Ийнхүү гурван өдрийн хугацаанд нийт 807 хүн эх орондоо ирнэ. Тусгай нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах бөгөөд нийт 7 байршилд тусгаарлан байрлуулах юм.
М.Баяр