Коронавирус нь эдгэрсэн Франц иргэн маргааш нутаг буцна

2020-05-01 14:52
uur

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол болох Франц улсын иргэн маргааш нутаг буцахаар болжээ.

Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад байхдаа коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон билээ. Энэ нь Монгол Улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн анхны тохиолдол болж бүртгэгдсэн юм. Улмаар ХӨСҮТ-д хэвтэн эмчүүлж байгаад энэ сарын 27-нд бүрэн эдгэн эмнэлгээс гарсан.

Тэрээр маргааш УБ-Франкфуртийн тусгай үүргийн онгоцоор нутаг буцахаар болсон байна.

 

М.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй