Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-ийн захирал А.Р.Базархандаев “Хотоо соёлтой болгоё”, “Соёлтой хотод амьдрах гоё” уриан дор явагдаж буй олон нийтийн аяныг дэмжин ОШУСТ-ийн гаднах ил талбайд хүүхдийн тоглоомын хотхон байгуулахад зориулж, тус байгууллагын эзэмшлийн газрыг үнэ төлбөргүй олгохоор болжээ. Тэгвэл түүний шийдвэрийн дагуу
Уг талбайд тоглоомын таван байгууламжаас бүрдсэн хотхон барих ажлыг Монголын талаас хувийн хэвшлийг төлөөлөн “Ургамалын далай” компани ажиллахаар болж, талууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Мөн тус Оросын шинжлэх ухаан, соёлын төвийг түшиглэн Монголд орос хэл, соёл, боловсролыг түгээх зорилгоор өргөн цар хүрээний соёл боловсролын арга хэмжээг уг хотхонд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Үүнд Улаанбаатар дахь ОШУСТ-ийн түнш байгууллага болох “Ургамалын далай” компани дэмжлэг үзүүлэн ногоон байгууламжийн үзэсгэлэн бүхий хүүхдийн задгай тоглоомын талбайг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь ханган ажиллах юм байна. Үүнээс гадна хүүхдийн тоглоомын хотхон жилийн турш ажиллаж, шинэчлэгдэж байх гэнэ.