Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр А/590 дүгээр захирамж гаргаж, зарим төрлийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээхээр боллоо.
Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгажээ.
Хотын даргын Коронавируст /КОВИД-19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай А/436 захирамжийн дагуу ресторан, кафе, зоогийн газар, сүлжээ хоолны газар болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож байв.
М.Баяр