2020-04-30 22:351min00

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 278 иргэн эх орондоо ирлээ

nisleg

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ойрын өдрүүдэд гурван онгоц хүлээн авахаар төлөвлөсөн билээ.

Эхний онгоц болох Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр долоон улсаас нийт 278 иргэн иргэн эх орондоо ирлээ.

Уг онгоц Сөүлээс 17:42 цагт хөөрч, Чингис хаан олон улсын нисэх буудалд 20:41 цагт газардлаа.

“Зорчигчдыг сонгоход бид маш төвөгтэй шийдвэрүүдийг гаргаж байгаа. АНУ, Европын орнуудад байгаа иргэдээс 3,000 гаруй хүн нутаг буцах хүсэлт гаргасны 1,074 нь УОК-оос тавьж байгаа таван шаардлагыг хангасан хүмүүсийг сонгож авах ажлыг хийлээ.

УОК-т ирж байгаа өргөдөл дээр эрүүл мэндийн шалтгаан зонхилж байгаа” гэдгийг өмнө нь Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өчигдөр мэдээлж байв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй