Германд гуравдугаар сарын эхнээс хойш хөх бухнуудын дунд уушгины хатгалгаа дэгджээ.
Герман NABU байгаль хамгаалах байгууллагын мэдээлснээр үхсэн шувуудаас өвчин үүсгэгч Suttonella ornithcola бактери илэрсэн аж. Өвчтэй шувуудын байр байдал харахад л андашгүй гэнэ. Тэд газар ихэвчлэн бууж, сайн ажиглавал амьсгал нь саадтай болох шинж илэрч байна. Өвчтэй хөх бухнууд юм идэхгүй, юм залгиж чадахгүй болжээ.
Байгаль хамгаалагчид өвчтэй хөх бух тархсан бүсүүдэд шувуудыг хооллохгүй байхыг зөвлөж байна. Шувуудыг хооллосноор өвчин улам тархах эрсдэлтэй. Мөн өвчтэй шувуудтай газруудын талаар мэдээлэхийг уриалжээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Германд 11 мянган шувуу үхсэний олонх нь хөх бух байна. Ялангуяа тус улсын баруун хэсэгт өвчин ихээр тархжээ.
Германаас гадна Дани, Иранд нугас өвчилсөн болох нь тогтоогдсон.
Suttonella ornithcola бактери анх 1995-1996 оны өвөл илэрч байсан юм. Тухайн үед олон хөх бух шалтгаан нь тодорхойгүй халдвараар үхсэн байна. Энэ бактери хүнд болон гэрийн тэжээвэр амьтдад аюулгүй.
Энэ сарын эхээр Грект хараацайнууд газар суух шинж хүртэл ажиглагдсан байна.
Уг нь хараацай барагтай л бол газарт буудаггүй. Грекийн шувуу судлалын нийгмийн мэргэжилтнүүд үүнийг өвчин биш, цаг агаарын таагүй нөхцөлөөс болсон гэж үзэж байна. Тиймээс шувуудад ойртохгүй, саад болохыг байхыг уриалж байна.
www.rg.ru