Тавдугаар дугаар сарын 6-8-ны өдрүүдэд “COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалтыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалтыг 72 цагийн турш тасралтгүй зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр иргэд өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийх ажээ. Мөн энэ үеэр Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тус хугацаанд хязгаарлана.
Энэ талаар Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ikon.mn сайтад өгсөн ярилцлагандаа дурьджээ.
Тэрбээр “Дадлага сургуулилалт зохион байгуулах Монгол Улсын шадар сайдын тушаал гарсан бөгөөд хоёр үндсэн хэсэгт хуваагдан зохион байгуулагдана. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед төрийн байгууллагууд хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, энэ ажлыг яаж төлөвлөсөн, ямар хүндрэл бэрхшээл, нөөц байгааг тодотгож, хоорондоо ярилцах команд штабын сургалт хийгдэнэ.
Энэхүү сургалт нь 72 цагийн турш тасралтгүй явагдана. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар цагдаа болон зэвсэгт хүчнийхнийг дайчлан харуул хамгаалалт гаргана. Тус дүүргийн иргэд өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийнэ.
Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тус хугацаанд хязгаарлана. Иргэн хүн гэртээ байна гэдэг нь энэ дадлага сургуульд оролцож байна л гэсэн үг. Нэмэлтээр цэргийн зориулалттай тусгай тоноглолт машин техник оролцуулж, сургуулилалт хийж үзнэ. Гэхдээ үүнийг байлдааны ажиллагаа мэтээр буруу ойлгож, ийм төрлийн мэдээллийг бусдадаа түгээхийг хатуу хориглож байна. Дүүргийн удирдлагууд, ажлын хэсэгтэйгээ ярилцаж байна. Ер нь бол зөвхөн онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллага л үйл ажиллагаагаа явуулж буй байдалтайгаар, бусад нь яг зогссон байдалтайгаар явагдана” хэмээв.
М.БАЯР
4 comments
Tgd Amarsaihan darga chin bar neechihlee baahan sogtuu humuus turhiralt uuseed tsereg tsagdaatai morgoldohvii . Manaihan тэр бар нээнэ гдг нь миний бодлоор маш буруу шийдвэр захын караокны микрофоныг үзээрэй ёстой дотор арзаймаар заваан байдаг шүү
Мэргэжлийн хяналтынхан бас оролцоно шүү дээ.
Iim balai yum hiij yadgiin ontsgoi baidliinhan gazar hudlultiin surguulalt geed hiiherei hachin ni l ym hiideg sh dee
soliotoi shiidveree boliosoidoo zamiin nuguu tald xvn yavaad, xoolond orj, chuluutei uuj edej yavj baixad nuguu tald n ingej tenegteed yamar vr dvnd xvrexiin be. irgedee ulam daramtand oruulj baina