ҮСХ-ноос 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тархаасан нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллээр:
2020 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс улсын нэгдсэн төсвийн орлого 8.6, экспорт 41.5, импорт 9.7, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 19.9 хувь, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 29.8 хувиар, бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 33.4, зорчигч 31.4 жуулчдын тоо 51.6, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 10.8, халдварт өвчнөөр өвчлөгчид 7.1, бүртгэгдсэн гэмт хэрэг 19.2 хувиар тус тус буурчээ.
Харин нийт хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 25.9, улсын нэгдсэн төсвийн зарлага 19.3, үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн тоо 9.9 хувиар тус тус өссөн байна.
Updown.mn