Засгийн газрын ээлжит хурлаар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ
2020-04-29 09:102min

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын санаачлан боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай танилцуулга хийгдэх аж.
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| 1 | Тогтоолд өөрчлөлт оруулах тухай | Л.Оюун-Эрдэнэ |
| 2 | Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл | Д.Цогтбаатар |
| 3 | Хөрөнгө гаргах тухай | Д.Цогтбаатар |
| 4 | Хөрөнгө гаргах тухай | Д.Цогтбаатар |
| 5 | Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай | Ц.Нямдорж |
| 6 | Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай | Ц.Нямдорж |
| 7 | Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарын санаачлан боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай | Ц.Нямдорж |
| 8 | Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарын санаачлан боловсруулсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай | Ц.Нямдорж |
| 9 | Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах | С.Чинзориг |
| 10 | Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Х.Баделхан |
| 11 | Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл | Б.Энх-Амгалан |
| 12 | Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах эрх, олгох тухай | Д.Сумъяабазар |
| 13 | Жагсаалт батлах тухай | Ч.Улаан |
| 14 | Бусад асуудал* | У.Хүрэлсүх |
Танилцуулах асуудлын төлөвлөгөө
| 15 | Монгол Улсын Их Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай танилцуулга | Ч.Хүрэлбаатар |
