ДМАЭМБ-ын /OIE/ бүртгэл, мэдээллийн санд /АНУ-ын Нью Йорк хотын /Bronx County, Bronx, New York/ амьтны хүрээлэнд 4-р сарын 3-нд таван бар, гурван арсланд хуурай ханиалгах, зарим нэг халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Арслан, баруудыг тусгаарлаж, дээж авахад барнаас SARS-CoV-2 / COVID-19 эерэг гарч батлагдсан.
Гурван арслангийн нэг нь 2020 оны 4-р сарын 15-ны өдөр SARS-CoV-2 / COVID-19 эерэг гарч батлагдсан. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бүх амьтад аажмаар сайжирч байна. Одоогийн байдлаар амьтны хүрээлэнгээс ямар ч амьтанд SARS-CoV-2 / COVID-19 сэжигтэй тохиолдол гараагүй байна.
Мөн 2020 оны 4-р сарын 22-ны өдөр тус хотын 2 өрхийн хоёр муур найтаах, эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрсэн, нүдний булчирхайн ялгадас амьсгалын замаас дээж авч амьсгалын замын эмгэг төрүүлэгчдийн шинжилгээ сөрөг гарсан бөгөөд SARS-CoV-2/ COVID-19 эерэг гарч батлагдсан байна. Мууранд эмчилгээ хийгдсэний дараа дахин шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар