Өнөөдөр /2020.04.28/ Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2787.40 төгрөгтэй тэнцүү байна. Өнөөдрийн гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд 43.4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ.
Харин Монголбанк 30.4 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ. Тэгснээр дөрөвдүгээр сар гарснаас хойш нийт 266.3 сая ам.долларыг Монголбанк валютын захад нийлүүлээд байна.