Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.28/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдөр буюу /2020.04.28/ байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ болон Дарханы лабораторид 59 хүнд шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 жолоочид Ковид-19 халдвар илрээгүй.
Улсын хэмжээнд долоон лаборатори ажиллаж байгаагийн Дорнод, Ховд, Орхон, Дарханд тус тус Зоонозийн үндэсний төвд ажиллуулж байгаа тоног төхөөрөмж бүгд адилхан ба боловсон хүчин бүрэн бэлтгэлтэй байна. Эмчилгээний багт сэлгэлт хийж байгаа ба дараагийн тусгай үүргийн онгоцоор хүлээн авах иргэдээ хүлээн авах бэлтгэн ажилыг хангаж байна.
Бидний хувьд мэдлэг чадвараас гадна сэтгэлтэй байх нь чухал юм. Эмч, сувилагч, үйлчилж байгаа баг хамт олонтой өвчтөн ч нэг баг болж байж эмчилгээний үр дүн илүү сайн болдог. Франц улсын иргэн эмчээ солилгүй удсан шалтгаан нь тэрээр “Эмчдээ итгэж байна, дахиж өөр эмчийн хяналтад баймааргүй байна” гэсэн юм.