Өчигдөр “The Voice of Mongolia” шоуны The Knockout шатны эхний дугаар буюу Д.Отгонбаяр шүүгчийн “Monsters” багийн таван оролцогч үзүүлбэрээ үзүүлсэн билээ. Тэдгээр таван оролцогчийн нэг шүүгчийн сонголтоор, харин нөгөө нь үзэгчдийн саналаар шалгарч, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан юм. Т.Бат-Од, Г.Дашчанрав, Б.Оюу, Э.Үүрцайх, А.Энх-Ингүүн нар өрсөлдсөнөөс Д.Отгонбаяр шүүгчийн сонголтоор Б.Оюу дараагийн шатанд тэнцсэн бол үзэгчдийн саналаар саналаар А.Энх-Ингүүн шалгарсан юм.
Тэгвэл “The Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Отгонбаяр өөрийн цахим хуудаснаа:
“Би Э.Үүрцайх хүүг “Monster” дуучин болгоно. Хүчтэй, маш сайн оролцогч шүү. Олон жил дуулах зам нь байна даа” гэжээ.
Харин оролцогч Э.Үүрцайх
“Хичээл зүтгэлийг минь үнэлж дэмжсэн үзэгчиддээ маш их баярлалаа. Хичээл зүтгэлийг минь үнэлж дэмждэгт чинь урам авч урлаж дуулдаг юм шүү. Мөн намайг энэ хүртэл хөтөлж явсан дасгалжуулагч хайртай ах Otgonbayar Voice-Coach HURD даа маш их баярлаж явдаг шүү. Их юм ойлгуулдагт. Гэхдээ цаашдаа өшөө их хөдөлмөрлөнө, өшөө илүүг сурна. Мөн #monsters угаасаа л шилдэг нь байсан цаашдаа ч шилдэг нь байна. Бидний дунд сайн муу гэж байхгүй бүгд л гайхалтай
мөн аймшигтай мангасууд. Бүгдэд хайртай шүү”
хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
М.Баяр