Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1521 онд Португалийн домогт аялагч Фердинанд Магеллан одоогийн Филиппиний нутагт хүрсэн ч нутгийн уугуул иргэдэд алуулжээ.
  2. 1539 онд Испанийн аялагч Николаус Федерманн, Себастиан де Белалказар нар Шинэ Гранада (одоогийн Колумби)-д Богота хотыг дахин байгуулжээ.
  3. 1865 онд АНУ-ын Нью-Йорк хотын сенат Корнеллийн их сургуулийг байгуулах шийд гаргав.
  4. 1906 онд ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага “Төрийн Дума” анхны хуралдаанаа хийжээ.
  5. 1960 онд Того улс НҮБ-ын дэмжлэгтэйгээр Францаас тусгаар тогтножээ.
  6. 1961 онд Африкийн Сьерра-Леон улс Их Британиас тусгаар тогтнож, Милтон Маргай анхны ерөнхий сайдаар томилогдов.
  7. 1967 онд Канадын Монтриал хотод дэлхийн үзэсгэлэн, яармаг нээлтээ хийв. Дэлхий даяар нээлтийн ажиллагааг шууд дамжуулж, дараа өдрөөс олон нийтэд нээлттэй болжээ.
  8. 1978 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсоны туслах Жон Д.Эрлихман Аризона мужийн шоронд 18 сар хоригдсоны эцэст суллагджээ. Түүнийг Уотергейтын хэрэгт буруутган шоронд хорисон юм.
  9. 1981 онд Xerox PARC компани компьютерийн маусыг үйлдвэрээс гаргажээ.
  10. 1989 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тиананьмений талбайд оюутнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
  11. 1993 онд 1994 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох эрхийн төлөөх тоглолтод оролцохоор нисч явсан Замби улсын хөлбөмбөгийн шигшээ багийн онгоц осолдож, хөлгийн багийн бүх хүн амиа алдав. Уг осол Габоны Либревиль хотод болсон билээ.

 

Updown.mn

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн