Амралтын өдрийг та гэр бүлтэйгээ ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу. Өнөөдөр амралтын өдөр учраас гарын доорх материалаар хэрхэн амтат зоог хийх хялбар аргуудыг хүргэж байна.
6. Томатны соус, бяслагтай бөөрөнхий мах
Орц:
1. Нойл машиндсан үхрийн мах
2. өндөг
3. бяслаг
4. сонгино
5. сармис
6. перц
7. яншуй
8. давс /өөрийн дуртай амтлагчаа сонгож болно/
9. бэлэн томатны соус
Хийх арга:
Махаа амтлахдаа эхлээд өндгөө сайтар хутгана. Сонгино, сармис, яншуй зэрэг ногоогоо хийгээд сайтар хутгана Махаа дээрээс хийж хутгасаны дараа давс,сонгиноо нэмээд сайтар базаж амтална Хэсэг амрааж махаа амт орсны дараа бөөрнхийлөн дунд нь дөрвөлжин хэрчсэн бяслагаа хийнэ.
Бяслагаа сонгохдоо зөөлөн амттай, хайламтгайг сонгоорой /хэрвээ та бяслаганд дургүй бол хийхгүй байсан ч болно/ Ингээд 190C халаасан шарах шүүгээнд 15-20 минут бор шаргал болтол нь шарна.Одоо сармис, сонгиноо халуун тосонд зөөлөртөл хуурч, бага зэрэг лууван хэрнэ.Ингээд зөөлөртөл нь хуураад лаазалсан томатны соусаа хийгээд хутгаж буцалгана. Бэлэн болсон соус дээрээ бөөрөнхий махаа хийгээд зөөлөн галаар 2-3 минут буцалгаад хоол бэлэн болно. Ингээд амралтын өдрөө гэр бүлийнхэнтэйгээ амттай сайхан хоол хийж зооглоорой.