Уг танилцуулга нь 2016-2019 оны Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн голлох статистик үзүүлэлтүүдээс бүрдсэн болно.
Хүн ам зүйн байдал:
Монгол Улсын хүн амын тоо 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 3 сая хүрсэн бол 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар, урьдчилсан дүнгээр 3.3 сая болж, жилд дунджаар 2.0 хувиар өссөн байна.
Жилд дунджаар 78.3 мянган хүүхэд шинээр мэндэлжээ. Төрсөн хүүхэд 2019 онд 79.6 мянгад хүрч, 2016 оноос 0.4 хувиар буурч, 2017 оноос 5.7 хувиар, 2018 оноос 1.5 хувиар өссөн байна.
Төрөлтийн түвшин 2006 оноос өсөж, 1000 хүнд ногдох төрөлт 2016 онд 25.9 байснаа 2019 онд 24.3 болж 1.6 пунктээр буурчээ.
Хүн амыг насны бүтцийнх нь хувьд яг таллан хувааж байгаа голч нас 2016 онд 27.2 байсан бол 2019 онд 27.5 болж, 0.3-аар нэмэгдсэн байна.
Монгол Улсад оршин суугаа хүн амын 67.9 хувь буюу 2.2 сая хүн 2019 оны байдлаар хот, тосгонд амьдарч байгаа нь 2016 оноос 92.6 мянган хүн буюу 4.5 хувиар өсжээ.
М.Баяр