Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл өгсөн.
Энэ үеэр Майн баяр буюу тавдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлсэн байна. Энэхүү жагсаалд 1000 гаруй бизнес эрхлэгч оролцуулахаар болжээ.
Тэрбээр
“Бид хорио цээрийн 100 хоногт өөрсдөө чадахаараа тэслээ. Чадахгүй нь дампуурлаа. Үүнээс цааш өөрсдөө хадгаламжгүй иргэдийн эгнээ рүү орчихлоо. Гэтэл Засгийн газар 100 хоногийн дотор юу хийв. Дандаа талцуулсан, хоорондоо зөрчилтэй шийдвэр гаргасан. Тавдугаар сарын 1 бол хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдөр. Тэгвэл бид энэ өдрийг “Ажлын байрны өдөр” гэж нэрлээд ажлын байраа хамгаалахын тулд ард иргэд нийтээрээ Засгийн газраа шахъя гэж байгаа юм” гэдгийг хэллээ.
гэж хэлжээ.
Түүнээс “Та нар зөвшөөрлөө авсан юм уу. 1000 гаруй хүн цуглуулж хийнэ гэвэл зөвшөөрөхгүйн дээр халдвар тархах аюултай. Зохион байгуулж байгаа хүмүүст ч хариуцлага тооцох асуудал ярих байх” гэж сэтгүүлчид асуухад “Одоо тэр хамаагүй. Удаан хүлээлээ, энэ байдал цаашид үргэлжилбэл олон хүн ажилгүй болно шүү дээ” гэж хариулсан байна.
МҮХАҮТ-аас зохион байгуулах дээрх жагсаалд Монголын шилдэг татвар төлөгчөөр шалгарсан 20 компани болон танхимын дэргэдэх бусад компаниуд нэгдэх юм.