Дөрөвдүгээр сарын 20-24-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 718 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 538 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал, урин дулаан цаг болсонтой холбоотойгоор орон нутагт мотоцикльтой холбоотой осол, гэмтлийн дуудлага ихэсжээ.

Зам тээврийн ослоос дурдвал:

2020.04.20-ны өглөөний 06 цаг 20 минутын орчим БГД-ийн 2 дугаар хороо Сөүлийн гудамж, Гранд плаза дэлгүүрийн урд замд Kia Bongo маркийн автомашин замын хажуугийн хашлага мөргөж, жолооч 63 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон,

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг “Ар булаг” гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй Б гэмтсэн. Жолооч Б нь Улсын клиникийн 3 дугаар эмнэлэгт хүргэгдээд 11 цагт нас барсан,

2020.04.21-ний өдрийн 14 цаг 00 минутын орчим Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг “Хярсын ам” гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 39 настай, эрэгтэй П-гийн амь нас хохирсон,

2020.04.22-ны шөнийн 00 цаг 10 минутын орчим Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 2-р баг “Чандмана толгой” гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 28 настай, эрэгтэй А-гийн амь нас хохирсон,

2020.04.22-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим Баян-Өлгий аймгийн Толбо сумын  5-р баг “Цагаан дов” гэх газарт марк, улсын дугаар тодорхойгүй автомашин, улсын дугааргүй МН-150 маркийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 16 настай Т нь эмнэлэгт хүргэгдэн нас барсан,

2020.04.23-ны өдрийн 12 цаг 00 минутын орчим Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон,

2020.04.23-ны өдрийн 13 цаг 00 минутын орчим Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Suzuki Haojue маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон  хэргүүдийг тус тус шалгаж байна.

Хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  4 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “Ойрын гэрлээ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн