Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоожээ – updown.mn

Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоожээ

Гэрээсээ гараад арав гаруй хоног сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат иргэн Ц нь дөрөвдүгээр сарын 12-ны өдөр сумын төвд байх ээжийнхээ гэрээс гараад сураггүй болсон. Ар гэрийнхэн нийлж түүнийг арван хоног хайсан боловч олоогүй байна.

Тиймээс дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт ханджээ. Улмаар Эрэн хайх аврах салбарын алба хаагчид Яргуйтын хавцлаас, Өндөр даваа гэх газар хүртэл 10 км газарт, мөн Онон голоор завьтай эрэн хайх ажиллагааг гурван өдөр зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Харин сураггүй болсон иргэнийг аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн