Өрх гэрт
-Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах
Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)
-Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
-Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх
Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх
Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
-Ил задгай жорлон, цооног, бохир усны нүх, хогийн савыг 1 литр усанд 400 гр гипохлорит кальцийн болон бусад бодисоор сард нэг удаа халдваргүйжүүлэх
Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
-Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх
Ахуйн бээлий хэрэглэх.
Албан байгууллагад
-Ажилтан бүр эд зүйлсийг бохирдсон тухай бүр чийгтэй алчуур эсвэл нойтон сальфеткаар арчих
-Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, -угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
-Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж -халдваргүйжүүлэх
-Хана, шал, хатуу гадаргууг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, ахуйн хэрэглээний уусмалаар угаах
-Ариун цэврийн өрөөний тосгуур, суултуур, хана, шалыг 0.2%-ийн белизнагийн уусмалаар өдөр бүр угаах; (1 литр усанд 15 мл белизна хийнэ)
-Улиралд 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх;
-Өрөө тасалгааны цонхыг 2 цаг тутам 10-20 минут нээж, агаар сэлгэх.
Нийтийн тээврийн хэрэгсэлд
-Нийтийн тээврийн хэрэгсэлд эцсийн буудалд зорчигчид буусны дараа цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх
-Тээврийн хэрэгслийн гадна, дотор хэсэг, суудал, шал, хаалганы бариул, жолооны хүрд гэх мэт хүний гар хүрэх бүх гадаргууг 0.015%-ийн жавелион, хлорсепт, ус төрөгчийн хэт исэл зэрэг уусмалаар арчих эсвэл шүршинэ. Шүршсэн тохиолдолд 1 цагийн дараа арчиж цэвэрлэх
-Тээврийн хэрэгсэлд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх бодис байрлуулах
Цонх нээж агаар сэлгэлт 5-10 минут хийсний дараа зорчигчдыг суулгах
Жолооч амны хаалт зүүнэ.
АНХААРАХ:
Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах
Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
Жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй