Гадаадад оршин суугаа иргэдээ татан авах асуудлаар УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Ингэхдээ БНСУ руу хоёр удаа тусгай үүргийн онгоц нисгэхээр болсоныг дуулгав.
БНСУ-д оршин сууж байгаа иргэдийг авах нислэгт дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ирэхээр бүртгүүлсэн боловч багтаагүй 160 гаруй иргэн хамгийн түрүүнд авчирх юм байна.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэхдээ “Дөрөвдүгээр сарын 30-нд Инчон нисэх буудалд зөвхөн транзитаар ирэх зорчигчидыг авна. Харин тавдугаар сарын 1-нд БНСУ-д оршин сууж байгаа иргэдээ авна. Тарнзитаар ирж байгаа иргэдийг нэг онгоцоор авах нь БНСУ-аас олон иргэн ирэх боломжтой болж байгаа юм. БНСУ-д оршин сууж байгаа иргэдийг авах нислэгт дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ирэхээр бүртгүүлсэн боловч багтаагүй 160 гаруй иргэн хамгийн түрүүнд сууна. Мөн БНСУ-ын Хууль зүйн яамнаас визний хугацаа хэтрүүлж, түр саатуулах байранд байгаа иргэдийг зайлшгүй авчрах хэрэгтэй болоод байна. Тиймээс залуучууд суугаад ирчихлээ гэж шүүмжлэхгүй байхыг хүсье” гэлээ.
М.Баяр