Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдварын эсрэг вакцины туршилт эхэлсэн талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр хэлэхдээ “ХБНГУ-ын биотехнологийн компани COVID-19 халдварын эсрэг вакциныг гаргаж авсан байна. Ингээд хүний бие дээр турших эмнэл зүйн туршилтыг эхлүүлэх зөвшөөрлөө Герман улсын эрх бүхий байгууллагуудаас авсан аж. Туршилтанд эхний ээлжид 18-55 насны эрүүл 200 хүнийг хамруулахаар болжээ. Хэрэв уг туршилт амжилттай болсон тохиолдолд эрсдэл өндөр бүлгийнхнийг хамруулж, туршилтыг цааш үргэлжлүүлэх ажээ. Тус вакциныг BNT-162 гэж нэрлэгдэж байна” хэмээв.
М.Баяр