Өнөөдр Улсын онцгой комиссийн Шуурхай штаб хуралдаж байна. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэлэхдээ “Гадаадаас иргэдээ татан авах ажиллагаатай холбоотойгоор гадаад улсад оршин суугаа иргэдээс өргөдөл их ирж байна. Өргөдлийг хүлээн авч, дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь тагнуул, цагдаагийн байгууллагын хяналтан дор ажиллаж байгаа бөгөөд өргөдлийг зөвхөн Шуурхай штабад хүлээн авч байгаа. Өөр газарт хаяглан хүргүүлэх, албан газрын үүдэнд бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хүсье” гэлээ.
Мөн энэ сарын 30-нд зөвхөн Сөүлээр дамжих буюу транзит нислэгээр ирж байгаа иргэдийг дангаар нь татан авахаар болсон. Сөүлээс татах иргэдтэй дамжиж ирж байгаа иргэдийг нийлүүлэхгүйн тулд дангаар нь нислэг үйлдэхээр УОК-оос шийдвэр гарсан.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоцоор иргэдээ эх орондоо авч ирэх нислэгт өөрчлөлт орлоо. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авах бол тавдугаар сарын 1-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг авч ирэх юм.
- 2020.05.01-нд БНСУ-ын Сөүлээс дангаар нь нислэг үйлдэж иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулна.
- 2020.05.02-нд Германы Франкфурт хот руу тусгай үүрийн онгоц ниснэ. Өмнө нь зарласан хоёр нислэг дээр нэмээд транзит нислэгийг дангаар нь татаж авахаар болсон” гэдгийг тус тус мэдэгдлээ.