Цар тахлын улмаас манай улс экспортодог гол түхий эдүүдээ төлөвлөсөн хэмжээнийхээ дагуу гаргаж чадахгүй байна. Энэ онд манай улс 890 мянган тонн газрын тос олборлож экспортод гаргахаар төлөвлөсөн.
Үүнээс нийтдээ 335.6 тэрбум төгрөгийн орлого олж улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон юм. Гэвч энэ сарын 15-ны байдлаар дөнгөж 65.4 мянган тонн газрын тос олборложээ. Үүнийхээ 46.1 мянган тонныг нь экспортолж 21.3 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулсан байна.