Хойд Солонгосын албан ёсны мэдээллийн агентлаг төрийн тэргүүнийхээ биеийн байдлын талаар чимээгүй өнгөрч чадсангүй. Тэд Ким Чен Уныг “гүн бясалгал”-д орсон гэж мэдэгдсэн байна. Энэ тухай DPRK News Service Твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.
Сүүлийн өдрүүдэд Хойд Солонгосын удирдагчийг бие нь муу байгаа тухай мэдээлж эхэлсэн. Ким Чен Ун хамгийн сүүлд 10 хоногийн өмнө хэвлэлүүдээр гарсан билээ. Түүнээс хойш дөрөвдүгээр сарын 10-нд хөлөг онгоцны эсэрг далавчит пуужингийн туршилтад оролцоогүй, 15-нд өвөөгийнхөө мэндэлсний 108 жилийн ойг оролцолгүйгээр анх удаа уламжлалаа эвдсэн.
Тэгвэл дөрөвдүгээр сарын 19-нд Ардын дээд хурлын жил бүр болдог хуралдаанд оролцоогүй байна.
Саяхныг хүртэл Хойд Солонгосын төр, түүүнчлэн төрийн хяналтын хэвлэлүүдээр удирдагчаа тун хүнд байгаа талаар огт мэдээлээгүй юм.
Эх сурвалж: 360tv.ru
ОРЧУУЛСАН Э.МАРТ