Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хуралдааны тов гарлаа. Түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг зарлан, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Энэ дагуу М.Энхсайханд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны товыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр товлосон байна.