УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас саяхан гарсан бол өнөөдөр Ардчилсан намд элсэж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулж зарласан юм.
Харин тэрээр Ардчилсан намын дарга С.Эрдэнээс үнэмлэхээ гардаж авснаар албан ёсоор тус намын гишүүн боллоо.
Энэ үеэр Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “Бид улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй хэцүү цаг үетэй нүүр тулж байна. Хэт олонхийг бүрдүүлж буй МАН 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадсангүй. Түүнчлэн цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр нөлөөгөө өгөхгүй байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан Намд элсэж байна. О.Баасанхүү 1994 онд анх Ардчилсан Намын гишүүнээр элсэж байсан. Тэгвэл өнөөдөр намын гишүүнчлэлээ сэргээж байгаад талархалтай байна. Ардчилсан Намын гишүүний батлахыг гардуулья” гэлээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Өнгөрсөн 2012 онд МАХН, АН хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэхдээ тэр үйл явц нь сайн байгаагүй. Ард иргэд дүнгээ тавьж, МАН-л хангалттай суудал өгсөн. Гэтэл Засаг дарга нар авлигын хэрэгт холбогдсон, гурвын гурван гишүүн нь хэрэгт холбогдсон байна. Тэгсэн атлаа сөрөг хүчингүй явна. Тэд сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон байна. АН-ыг бүлэгтэй болгож, нийтээрээ хариуцлага нэхэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ утгаараа би АН-д элсэж байна“ хэмээн байр сууриа илэрхийллээ.