Коронавирус дэлхий нийтийг хэрж, цаашид зогсох төлөв ч ажиглагдахгүй байна. Энэ вирус ямар гаралтай, ямар статустай, мөнгөтэй юу үгүй юу гэдгийг ч үл харгалзан довтолгосоор цөөнгүй алдартныг бурхны орон руу илгээжээ. Ингээд энэ өвчинтэй тэмцээд дийлдсэн алдартнуудын мэдээллийг хүргэе.

Александр Радов, найруулагч

Александр Радов

Оросын алдарт найруулагч Александр Радов долоохон хоногийн өмнө коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтсэн бол саяхан өнгөрчээ. Алдарт продюсер, телевиз, радиогийн академич тэрээр 79 настай байсан юм. Түүхэн сэдэвт баримтат киногоороо алдартай нэгэн байлаа.

Лючия Бозе, Италийн жүжигчин

Лючия Бозе

Миланы чихрийн дэлгүүрийн кассанд зогсдог байсан жирийн нэгэн охин нэгэн цагт од болсон гэвэл та итгэх үү? Мэдээж итгэхгүй л байх. Тэгвэл тухайн цаг үеийнхээ нэр алдартай хүмүүсийн нэг байж, Федерико Феллини зэрэг алдартай найруулагчдын кинонд тоглож байсан алдарт жүжигчин Лючия Бозе бол яг л ингэж карьераа эхлүүлсэн нэгэн юм. “Хилэнцийн тэмдэг дор”, “Сатирикон”, “Нэгэн хайрын дууль” гэх мэтчилэн алдартай кинонуудад тоглосон Лючия гуравдугаар сарын 23-нд 90 насандаа энэхүү аймшигт вирусээр өөд болжээ.

Адам Шлезингер, Америкийн дуучин

Адам Шлезингер

“Эмми”-гийн гурван удаагийн шагналт, “Грэмми”-д нэр дэвшигч, “Оскар”, “Алтан бөмбөрцөг” наадмуудад өрсөлдөж байсан Адам Шлезингер уушгийг хиймлээр агааржуулах аппарат орсон бловч коронавирусийн хүндрэл өгч, өвчнөө даалгүй 52 насандаа өөд болжээ.

Ли Фьерро, Америкийн жүжигчин

Ли Фьерро

“Эрүү” УСК-т махчин загасанд идүүлсэн хүүгийн ээжийн дүр Фьеррод алдар нэр авчирсан. Та бүхэн санахгүй байгаа бол аймшигт махчин загас байгааг мэддэг хэрнээ эргийн амралтын газрыг хаагаагүй цагдааг алгаддаг ээж шүү дээ.

91 настай жүжигчин тайван сайхан амьдарч байгаад COVID-19-ийн халдварын хүндрэлээр нас нөгчсөн юм.

Сержио Росси, дизайнер

Серджио Росси

Тансаг зэрэглэлийн гутлын брэндийг үүсгэгч энэ эр төрөлх Италиадаа 85 насандаа таалал төгсчээ. Тэрээр вирусийн сэжигтэйгээр эмнэлэгт хэвтэж байжээ. Росси халдвартын эмнэлэгттээ 100 мянган еврогийн хандив өргөсөн гэдэг.

Терренс Макнелли, Америкийн драмын жүжигчин

Терренс Макнелли

Орчин цагийн Америкийн драмын урлагийн алдартнуудын нэг Макнелли уушгины архаг өвчтэй байсан болохоор вирусийн халдварыг давж гарч чадаагүй байна. Терренс 82 насандаа таалал төгсчээ.

Франциско Гарсия, хөлбөмбөгчин

Франциско Гарсия

Коронавирусийн халдварын хохирогч болсон хамгийн залуу хүмүүсийн нэг. Испанийн хөлбөмбөгчин ердөө л 21 настай байжээ. Халдвар авахаас хэдхэн долоо хоногийн өмнө тамирчин хавдартай гэдэг нь батлагдаж, коронавирусийн халдвар биеийн байдлыг нь улам муутгаснаар ачааллаа дийлэлгүй өөд болжээ.

Марк Блум, жүжигчин

Марк Блум

“Сьюзаны эрэлд” киноны гол дүрд тоглож, 1985 оноос алдаршсан энэ жүжигчнийг монголчууд “Матар хочит Данди”-д тоглосон дүрээр нь мэднэ. Тэрээр 69 насандаа COVID-19-ээс болж нас баржээ.

Эдди Ларж, жүжигчин

Эдди Лардж

Мундаг хошин шогийн жүжигчин төдийгүй кинонд тоглож, дуу дуулж, кино зохиол бичиж байсан олон авьяастай нэгэн юм. Хүүгийнх нь хэлснээр бол 78 настай жүжигчин зүрхний дутагдлаас эмнэлэгт хэвтсэн боловч тэндээ коронавирусийн халдвар авсан гэнэ. Харамсалтай нь бие нь сул байсан тул өвчнийг даван гарч чадаагүй юм.

Гойо Бенито, хөлбөмбөгчин

Гойо Бенито

Мадридын “Реал”-ын домогт хамгаалагч, багаараа 11 удаа цол авч байсан. Сүүлийн жилүүдэд тэрээр Альцгеймерийн өвчинтэй тэмцэж байгаад коронавирусийн халдвар авч бие нь эрс муудаж нас баржээ. Тэр 73 настай байсан юм.

Махмуд Жибриль, Ливийн Ерөнхий сайд асан

Махмуд Джибриль

Ливийн хамгийн алдартай улстөрчдийн нэг тэрээр зүрхний асуудалтай байжээ. Гуравдугаар сарын сүүлчээр Жибриль эмнэлэгт хэвтсэн байна. 67 настай тэрээр коронавирусийн шинжилгээ өгөхөд эерэг гарч, удалгүй нас нөгчжээ.

Аллен Гарфилд, жүжигчин

Аллен Гарфилд

Хэдэн зуун кино зураг авалтад оролцож, Фрэнсис Коппола, Роман Полански нарын найруулагчдын овоо хараанд орж байсан түүнийг “Есдүгээр хаалга” киногоор нь хүмүүс сайн танина. 80 настай Гарфилд Калифорнид дөрөвдүгээр сарын 7-нд вирусийн халдвараар нас баржээ.

Морис Барье, жүжигчин

Морис Барье

Франц жүжигчний хамгийн нэрд гарсан бүтээлүүд гэвэл “Хар гуталтай өндөр шаргал үст залуу” инээдмийн кино юм. Тухайн цаг үедээ Ален Делон, Жан-Поль Бельмондо нарын алдартнуудтай мөр зэрэгцэн тоглож явсан.

87 настай Барье гуравдугаар сард уушгины асуудлаар эмнэлэгт хэвтэж, коронавирусийн халдвар авчээ. Сар орчим хугацаанд эмчлүүлсэн боловч эмчилгээгээ даагаагүй байна.

Мария Тереза Бурбон-Пармская, Испанийн гүнж

Мария Тереза Бурбон-Пармская

Коронавирус хаадын удмыг ч тойрсонгүй. Английн хунтайж Чарльз, Монакогийн хунтайж Альбер нар энэ өвчнийг даван туулж чадсан бол Мария Терезад тун золгүй явдал болжээ. Испанийн эрх барьж буй хаан VI Филиппийн үеэл эгч тэрээр Парис гуравдугаар сарын сүүлчээр 86 насандаа таалал төгсчээ.

Дмитрий Смирнов, хөгжмийн зохиолч

Дмитрий Смирнов

ЗХУ-д Смирновыг төр засгаас хүлээн зөвшөөрдөггүй, хар жагсаалтад орсон 6 хөгжмийн зохиолчдын тоонд оруулж байв. Гэсэн ч түүний дуурь Европт алдартай байлаа. Смирнов 1990-ээд оны эхээр Их Британи руу цагаачилсан юм.

71 настай Дмитрий дөрөвдүгээр сарын эхээр Лондоны нэгэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт шилжсэн боловч дөрөвдүгээр сарын 9-нд өөд болжээ.

Шимон Окштейн, зураач

Шимон Окштейн

Шимон нь Украинд төрсөн бөгөөд 1970-аад оны сүүлчээр АНУ руу шилжжээ. “Хавтсан дээрх охид” (1984) цуврал зураг нь дэлхий дахинаа алдарших үүдийг нь нээж өгсөн. Тэр цагаас хойш Окштейн нь орчин цагийн Америкийн хамгийн алдартай зураачдын нэг болсон юм. Шимон 70 насандаа коронавирусээр нас баржээ.

Жон Прайн, дуучин

Джон Прайн

Боб Дилан хүртэл Прайныг орчин цагийн хамгийн нэртэй кантри дуучдын нэг гээд шагшин магтдаг байв. Сүүлийн жилүүдэд Жон хорт хавдартай тэмцэж, эмч нар нэг уушгийг нь хүртэл тайрч авсан байдаг.

Гуравдугаар сарын дундуур дуучнаас коронавирус илэрчээ. Европоор аялан тоглоод ирсэн тэрээр хүнд байдалтай эмнэлэгт эмчлүүлж байгаад өөд болсон байна. Энэ од 10 дугаар сарын 74 нас хүрэх байлаа.

kulturologia.ru

By updown

One thought on “XXI зууны цар тахлаар өөд болсон алдартнууд”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн