Манай Улсад сүүлийн жилүүдэд хүүхэд хүчирхийлсэн жигшүүрт гэмт хэргүүд олноор гарч байна. Энэ асуудалтай холбогдуулан өчигдөр цахим сүлжээнд нэгэн анхаарал татсан статистик нийтлэгдсэн юм. Тус тоо баримтаас харахад, ойр дотны хүмүүсийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн өсвөр насныхны тоо их байна. Тодруулбал,
Хойд эцэг-18 хувь
Авга, нагац -16 хувь
Төрсөн эцэг-12 хувь
Үеэл -11 хувь
Хүргэн ах-7 хувь
Төрсөн ах -6 хувь
Төрсөн өвөө 3 хувийг эзэлж байна. Тэгэхээр бэлгийн хүчирхийлэлд өртөсөн өсвөр насныхны 73 хувь ойр дотны хүмүүсийнхээ халдлагад өртөж амьдралдаа хар толбо үлдээж байна. Хайрлаж, хамгаалах ёстой хүмүүс нь бэлгийн хүчирхийлэл үйлдэх явдал ийнхүү өндөр хувь эзэлж байна гэдэг бол харамсалтай тоо баримт. Бага насны хүүхдийг бэлгийн хамтрагчийн нүдээр харж, хичирхийлдэг энэхүү үйлдлийг сэтгэлзүйн эмгэгтэй холбон тайлбарладаг байна.
Бага насны хүүхдийг бэлгийн хамтрагчийн нүдээр харж, хүчирхийлдэг хүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн олон улсын өвчиний ангилалд /ICD-10/ F65.4 Педофили хэмээн нэрлэгдсэн байдаг аж. Энэ тухай ХИС-ийн 3-р курсын оюутнууд Г.Маралгуа, Л.Нарангоо нар судалгааны ажилдаа бичсэн байдаг аж.
ПЕДОФИЛИ нь:
*Бэлгийн бойжилтын насанд хүрээгүй хүүхдийг /12-оос доош насны/
*Бэлгийн цор ганц хэрэгсэл болгон ашигладаг бэлгийн хамтрагчийн нүдээр хардаг бэлгийн халдашгүй дархан байдал, бэлгийн эрх чөлөөг зөрчиж бэлгийн харьцаанд оруулахаар завдан, оруулдаг, бэлгийн болон садар самууны шинжтэй бусад үйлдэлд уруу татан, шаарддаг бие хүнийг хэлнэ.
Тэд өсвөр насандаа сэтгэл гутралд орж, амиа хорлох улигт бодолд автаж, түгшүүрийн эмгэгтэй болсон байдаг.
Тэднийг гаднаас хараад мэдэх боломжгүй ба педофилүүдийн 30% нь гэр бүлийн гишүүнээ, 60% нь сайн таньдаг хүүхдийг, 10% нь огт танихгүй хүүхдийг хүчирхийлдэг.
Сайн таньдаг хүүхдээ бэлгийн хамтрагчаар сонгодог нь хэн нэгэн мэдэх, баригдахаас болгоомжилсон байдагтай холбоотой. Педофилүүд 13-аас доош насандаа авсан тархины гэмтэлтэй холбоотойгоор ийм хэв шинжтэй болоход нь нөлөөлсөн байдаг. Мөн ургийн хөгжлийн үедээ тархины дутуу хөгжилтэй /духны дэлбэн/ , хэвийн хэмжээнд хөгжөөгүй байдаг нь судалгаагаар нотлогдсон байдаг.
Өөрийн үнэлэмж доогуур байдал нь тэдний голлох шинж юм.Өөрөөсөө хэт доогуур буюу 12-оос доош бага насны хүүхдийг бэлгийн хамтрагчийн нүдээр харан сонгож байгаа нь өөрийнхөө нас хүйсэнд тохирсон мэдрэмжгүй, таарсан үнэлэмжгүй, өөрийн үнэлэмж доогуур байгаагийн илрэл юм.
Педофили хүмүүсийн бага насны амьдрал нь ихэвчлэн эцэг эхийн харгис хүчирхийлэл дунд байсан байх тохиолдол их байдаг. Мөн 12-18нас буюу өсвөр насандаа бэлгийн буруу үлгэрлэл авсан, өөрөө бэлгийн хүчирхийлэлд өртөж доромжлол амсаж байсан байдаг. Дутуугийн мэдрэмж өндөртэй, хайрлуулах хэрэгцээ хангагдаагүй, бусдаас доогуур дутуу гэдгээ бага насандаа мэдэрч байсан байдаг.
20-30 буюу идэр насандаа эсрэг хүйстэнтэйгээ дотно харилцаа тогтоож чаддаггүй, эсвэл бэлэг эрхтэний чадвар гадаад байдалдаа хэт шүүмжлэлтэй ханддаг, энэ тал дээр доог тохуу мэдэрч байсан байх талтай” хэмээн бичжээ.
Хамгийн гол нь бид энэхүү аймшигт тоо баримтыг тоолж, харамсан суух биш. Энэхүү эрсдэлт нөхцөл байдалтай хэрхэн яаж тэмцэх, гарч гаргалгааг сэтгэлзүйчидтэй хамтран эрэлхийлэх шаардлага тулгарч байна. Тиймээс холбогдох байгууллагууд статистик тоо баримтанд халаглаж суух биш Педофили хүмүүс нийгэмд хэрхэн нэмэгдэж байгаа, цаашид хэрхэн нэмэгдэх, энэхүү эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийгэмд юу хийх тал дээр илүү анхаарах ёстой болжээ.
М.БАЯР