Slashleaks сайт болон олон нийтийн сүлжээнд iPhone төхөөрөмжийн шинэ загваруудын зураг нийтлэгдсэн байна. iPhone 7s, 7s Plus, 8 загварын зургийг Хятад дахь iPhone утасны их биеийг үйлдвэрлэх заводад авчээ. Зурагт гарсан деталиуд нь робот суурь машинууд дээр эх биеийг үйлдвэрлэх хэв бололтой.
Зургаас харахад, iPhone 7s, 7s Plus загваруудын дэлгэц, их бие нь Apple төхөөрөмжийн өмнөх долоон загвартай төстэй байх бололтой. Харин iPhone 8 загвар нь смартфоны ердийн төрлөөсөө арай том байх ба гэхдээ 5.8 инч хүрэхгүй OLED-дэлгэцтэй байх аж.
Иймэрхүү зургуудыг өмнө нь BGR портал, мөн инсайдер Бенжамин Гескин (Benjamin Geskin) өөрийн Twitter-т тавьсан байгаа. Бүх гэрэл зургаас харахад iPhone 8 модулийн босоо баримжаатай давхар камертай байх ажээ.Шинэ iPhone төхөөрөмжийг ирэх намар компанийн жил тутмын үзүүлбэр дээр танилцуулах юм. Одоо байгаа мэдээгээр компани шууд гурван төхөөрөмжийг гаргах бөгөөд хоёр загвар нь өнөөгийн загваруудаас үл ялиг сайжуулалтай байх ажээ.
М.ЭРДЭС