Буянт-Ухаа-2 хорооллын орчимд баригдаж буй нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явцтай танилцсан. Тухайн үед 95 хувийн гүйцэтгэлтэй байсан тус эмнэлгээс эхний ээлжийн 100 орыг энэ сарын сүүлчээр ашиглахад бэлэн болгохоор төлөвлөжээ. Энэхүү эмнэлэг нь бүрэн ашиглалтад орсноор нэг дор 300 хүн хэвтэн эмчлүүлэх болмжтой юм.
Харин тус эмнэлгийг эхлээд Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв буюу зориулалтынх нь дагуу ашиглахгүй, коронавириусийн халдвараас урьдчилан сэргийлж тусгаарлан эмчлэх зориулалтаар ашиглахаар төлөвлөөд байгаа ажээ.