1950-аад оны үеэс эхлээд дэлхийн улс орнуудад ихээхэн дэлгэрч, хоол хүнсний хэрэглээний 60-70 хувийг эзэлдэг, богино хугацаанд боловсордог хоолны төрлийг бид бүхэн түргэн хоол гэж нэрлэдэг билээ. Тэгвэл та бүхэндээ түргэн хоолны бие махбод болон амьдрал ахуйд хэрхэн нөлөөлдөг тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
1.Түргэн хоол санхүүд хэрхэн нөлөөлөх вэ?
Хүнсний Институтийн Хөдөлмөрийн Статистикийн Товчооноос гаргасан судалгаагаар олон айл өрх төсвийнхөө 45 хувийг түргэн хоол идэхэд зарцуулдаг. Уг мөнгийг бүтэн 1 жил хадгалж цуглуулахад “iphones11 pro” утсыг авахуйц мөнгөтэй болно. Иймээс ирээдүйдээ ашигтай хөрөнгө оруулалт хийхийн тулд түргэн хоолноос зайлсхийх нь зүйтэй юм.
2.Түргэн хоол бид бүхний тархинд хэрхэн нөлөөлөх вэ?
Шарсан, хуурсан хоол хүнсийг боловсруулахад түүнд агуулагдах транс тос (Хоолны амт чанарыг сайжруулдаг, химийн аргаар гарган авдаг тос бөгөөд бид бүхний өдөр тутмын хоол хүнсний 20 хувийг эзэлдэг) нь хэт ихэдсэний улмаас тархинд хүндрэл учруулж омега-3, омега-6 г устган анхаарал төвлөрөлтийг сарниулж био полярын эмгэг болон тархины өвчлөл үүсгэх эрсдэл нэмэгдүүлдэг.
3.Түргэн хоолыг боловсруулахад ходоодонд юу болдог вэ?
АНУ-ын Калифорни мужийн Мэргэжлийн Хяналт Үйлдвэрлэлийн төвөөс 2019 оны 5 дугаар сарын 12 ны өдөр хийсэн түргэн хоолны газруудын чанар,ариун цэврийг шалгах шинжилгээний үр дүнд 65 хувь нь чанарын шаардлага хангаагүй үзүүлэлт гарчээ. Учир шалтгааныг тодруулбал ходоодыг өвчлүүлэгч олон төрлийн бичил биетүүд үржиж, олон хүний ходоод, хэвлийн боловсруулах эрхтнүүдийг гэмтээсэн хариу гарсан байна. Иймээс түргэн хоолны газраар үйлчлүүлэхдээ ариун цэврийг сайн сахиснаар үүсэх эрсдэлээс 50-56 хувиар сэргийлж чадах юм.
4.Түргэн хоол яагаад таргалуулдаг вэ?
Түргэн хоол нь дээр дурдсанаар хэт их хорт транс тос агуулдаг. Уг тос нь химийн аргаар бүтсэн бөгөөд хоолны дуршил нэмэгдүүлдэг өндөр илчлэг агуулдаг учраас таргалалтыг дэмжиж, түргэн хоол идэх дур хүсэл бий болгодог. 10 хүн тутмын 9 нь түргэн хоолыг нэг идсэн бол дахин идэх хүсэлтэй болж түргэн хоолноос хамааралтай болж эхэлдэг.
5.Түргэн хоол дэлхийн байгаль экологид хэрхэн нөлөөлдөг вэ?
Бид бүхний идсэн түргэн хоолны сав баглаа боодол нь задрахдаа удаан хугацааг зарцуулдаг учраас хөрсний хэт бохирдлыг үүсгэдэг. Жишээ нь аягатай ундааны соруул задрахдаа 100-150 жилийг зарцуулдаг байна.
Эрүүл мэнд эрхэм баялаг.
Бэлтгэсэн: Өсвөрийн сэтгүүлч Т.Хулан