АНУ-ын засаг захиргаа АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болохоос долоо хоногийн өмнө Москвад асуулга явуулж байсан гэж Оросын Үндэсний аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн дарга Олег Храмов «Коммерсант» сонинд мэдэгджээ. Асуулгад Америкийн Оросын хаерууд Ардчилсан намын серверт довтолсон гэх шалтгааны талаар дурдсан гэнэ.
Уг сануулга 2013 онд байгуулсан Орос ба Америкийн мэдээлэл, шуудан холбооны салбарын итгэлцлийн сувгаар ирсэн гэж тэр хэлсэн байна. “Гэхдээ АНУ энэ сувгийг ашиглахын оронд АНУ-ын нэртэй хүрээнийхэн сурталчилгааны өөр механизмыг бий болгосон” хэмээн Храмов гомдолсон байна. Мөн Олег Храмов хариуг шууд илгээсэн гэж хэлээд “энэ нь бүрэн дүүрэн хариулт байсан, техникийн талаасаа ч ялгаагүй” гэснээс өөр дэлгэрэнгүй зүйл яриагүй байна.
Нэгдүгээр сард сонгуулийн үеэр Америкийн компьютерийн системд довтолсон хакеруудын ард Оросын засаг захиргаа байсан. Сонгуульд үүгээр нөлөөлөхийг оролдсон гэж АНУ-ын Тусгай албад нууц илтгэлдээ дурдсан юм. Харин үүний хариуд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Элдэв яллагаанаас Москва ядарлаа” гээд өрнөж буй хэрэг явдлыг “шулмын ав” хэмээн нэрлэж байсан юм.
М.ЭРДЭС