Коронавирусийн цар тахлаас бол хөл хорионд ороод гэрээс гарч чадахгүй байгаа энэ үед хэрээсэн хатгамал цагийн тун гайхалтай өнгөрүүлэх боломж, таны нэг хобби байх болно. Хатгамал гэрийг тань чимж, илүү тав тухтай болгоно.
Харамсалтай нь өнөө цагийн гар урчууд хатгамлынхаа цаад бэлгэдэл утгыг мэдэрдэггүй. Харин бидний өвөг дээдсийн хувьд хатгамал бүр нь өөрийн гэсэн утга учиртай байжээ. Тэгвэл ямар хатгамал юу бэлгэддэгийг хүргэе.
Хайр дурлалыг өөртөө татахын тулд үнэнч зангаараа алдартай амьтдыг хатгадаг. Жишээлбэл хос чоно, эсвэл хос хун байж болно. Дорно дахинд галт шувуу нь хайр дурлалын хүчирхэг бэлгэдэл болдог.
Хэрвээ эмэгтэй хүн хүүхэдтэй болохыг хүсч байвал хүүхэд тэвэрсэн Дарь эх хатгаж болно.
Задгай тэнгист хөвж яваа далбаат завь, тах нь аз амжилтыг бэлгэддэг.
Эд баялгийн бэлгэдэл нь бах мэлхий, алтан загас, багц усан үзэмж, зөгий зэрэг юм.
Хайртай хүнээ өвчнөөс хамгаалъя гэвэл Амьдралын мод, тогоруу, туулай тус болно.
Луу бол ялалт, амжилт авчрах хүчирхэг бэлгэдэл.
Уулын орой хатгавал дээд хүчнээс хамгаалалт, тусламж хүсч байна гэсэн үг.
Гэр, байшин хатгавал өөрийн гэсэн байр сууцтай болно.
Улаан өнгийн намуу цэцгийг мөнхийн хүслээ гүйцээхийн тулд хатгадаг.
Дэлгэмэл дэвүүр, бар, нохой бол хамгаалалтын бэлгэдэл.
Хэрээ нь зальдагч этгээд, хар хүчнээс хамгаалдаг.
Азарган тахиатай зураг нь орон гэрийг гал түймрээс хамгаална.
Үүнээс гадна хатгамлынхаа эхний хатгалтын цагийг зөв сонгоорой. Хэрвээ та амьдралдаа хайр дурлал, эд баялаг, амжилт гээд шинэ бүхнийг татахыг хүсч байгаа бол шинэ сартай өдрүүдэд хатгаж эхлэх хэрэгтэй. Харин өвчин зовлонгоос ангижиръя гэвэл сар хуучрах үеэр оёж эхэлнэ.
Сэтгэл санаа тавгүй, мөн хуруугаа зүүгээр хатгасан үедээ хатгамлаа түр зогсоох хэрэгтэй. Юм хатгаж байхдаа сайн сайхныг бодож, хүсч байгаа зүйлсээ төсөөлж, баяр жаргалтай байсан үеүдээ санаарай. Эрт дээр цагт бүсгүйчүүд юм оёхдоо дуу дуулдаг байсан нь зүгээр ч нэг хэрэг биш юм. Энэ нь сэтгэл санааг өргөх увдистай.