“Үл мэдэх” дугаараас ирсэн дуудлагыг авсан тохиолдолд данснаас нь мөнгө хасагдаж байна гэв үү

2020-04-17 16:51
call

Үл мэдэх дугаараас ирсэн дуудлагыг авахаар данснаас нь мөнгө нь хасагдаад байгаа тухай мэдээлэл өнөөдөр фэйсбүүк хуудсанд тавигдаж, иргэд бие биедээ сэрэмжлүүлэв. Чухам ямар учиртай дугаар ийнхүү залгаж, иргэдийн данснаас мөнгө аваад байгаа тухай мэдээллийг удахгүй албаныхан тайлбарлана гэдэгт найдья.

Ямартай ч  “Өлзий” нэртэй фэйсбүүкийн хэрэглэгч “За ийм дугааруудаас залгавал ерөөсөө авч болохгүй нь байна шүү. Надруу хоёр өдөр дараалан залгасан. Авангуут тасалчихдаг. Хакер гэнэ. Өнөөдөр данснаас шууд мөнгө хасагдчихсан. Банкнаас асуусан чинь фэйсбүүкээр гүйлгээ хийсэн байна гэнээ. Гүйлгээ хийсэн гээд байгаа цаг нь шөнийн 4 цаг. Тэр цагт нь би унтаж байдаг юмаа. Ямар юмных нь гүйлгээ хийхэв. Мэдээгүй хүмүүс байвал анхаараарай. Залгахад нь авчихвал банкны мэдээлэл, фб-ийн мэдээллээ алдлаа гэсэн үг юм байна шүү” хэмээжээ.