ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2020-04-17 13:041min0
6bbe5c_MPA_PHOTO-2018-8-8265_x974

Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.

Тус байгууллагын дарга Ж.Бямбадорж эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцууллаа.

 Хуульзүйн байнгын хороогоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжээд байсан юм. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 35 гишүүн дэмжиж 61,4 хувийн саналаар санал дэмжигдлээ. Ингээд ХҮЭК-ийн дарга гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоол батлагдлаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй