Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.17/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д өчигдөр нийт 373 хүнээс шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Ажиглалтад байсан 164 хүний тусгаарлалтын хугацаа нь дууссан, мөн хоёр удаа шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тул гэрийн ажиглалтад шилжүүллээ.
Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тандалтын зорилгоор 1124 хүнд шинжилгээ хийлээ. Энэ нь Монгол Улсад коронавирусийн халдвар байгаа эсэхийг тогтооход маш чухал судалгаа юм.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 243 хүн эмчилгээний хяналтад байна. Замын-Үүдээр 58 хүн орж ирсэн, нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан. Бусад нь ажиглалтад байна. Хятадын талаас мөн шинжилгээ хийж, тэдгээр иргэдийг хилээр нэвтрүүлсэн. Үүнээс бид нэг сэжигтэй тохиолдол байна гэж үзээд тусгааралсан.