Нийслэлд 516 ослын дуудлагаас ирснээс 90 хувь нь ахуйн гал түймрийн дуудлага байжээ

2020-04-17 10:533min0
55f2f8896665e9c917350d3a361612d2_x3

Он гарсаар нийслэлийн хэмжээнд нэгдүгээр улирлын байдлаар нийт 516 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Эдгээр дуудлагын 465 буюу 90.1 хувийг ахуйн гал түймэр, 51 буюу 9.9 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага эзэлжээ. Нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид 324 хүний амь нас, 8 319 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй