Эх сурвалж: https://securityboulevard.com
Европын холбооны хууль сахиулах байгууллагын нэгдэл буюу Европолоос 4 дүгээр сарын 6-ны өдөр гаргасан хэвлэлийн мэдээнд дурдсанаар 6 сая еврогийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой залилан хийсэн хэргийн сэжигтэн 39 настай эрэгтэйг Сингапур Улсад баривчилсан байна.
Хууль сахиулах байгууллагуудын мэдэгдэж байгаагаар уг сэжигтэн нь Европ дахь нэгэн эмийн компанид “FFP2” мэс заслын маск болон гар ариутгагч нийлүүлэхээр санал болгосон нэгэн хууль ёсны компанийн дүр эсгэсэн байна.
Мэдэгдэлд дурдсанаар “дээрх эмийн компани Сингапур дахь банкны дансанд мөнгө шилжүүлсний дараа захиалсан бүтээгдэхүүнээ хүлээн авах, мөн холбоо барих боломжгүй болсон” аж.
Эмийн компаниас 6.64 сая еврог залилсан энэхүү мөнгө угаах схемийн талаар Европолоос Сингапурын хууль сахиулах байгууллагуудтай холбогдсоны дараа гүйлгээг зогсоосон байна. Азаар тэдний хүчин зүтгэл үр дүнд хүрсэн юм. Орон нутгийн цагдаа сэжигтнийг тодорхойлон 3 дугаар сарын 25-ны өдөр саатуулсан аж.
Энэхүү И-мэйл ашигласан залилан эмийн компанитай холбоотой байгаа нь коронавирусыг ашигласан гэмт хэрэг нэмэгдэх, мөн гэмт хэрэгтнүүд эмнэлгийн бүтээгдэхүүний хомстлыг ашиглах хандлагатай байгааг харуулж байна.