Цар тахал болох Covid-19-ийн дэгдэлтийн нөхцөл байдлаас үүдэн улс орны эдийн засаг, иргэд, хэрэглэгчдийн амьдрал хүнд байгаа үед шатахууны үнэ буурч байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Энэ хүнд нөхцөлд шударга, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагаа эрхлэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээ буулгахыг Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, компаниуд болон үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй сүлжээ дэлгүүр, томоохон зах, худалдааны төвүүдэд УРИАЛЖ байна.