Бразилийн Аврагч Христийн хөшөө Улаан өндөгний баярыг тохиолдуулан гэрлийн шоугаар эмчийн халат өмсчээ. Үүгээрээ коронавирустэй тэмцэж байгаа эмч мэргэжилтнүүдтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн хөшөөн дээр “Баярлалаа” гэдэг үг дэлхийн олон хэлээр ээлж дараалан гарч байлаа.
Хөшөөн дээр түүнчлэн халат, маск өмссөн эмнэлгийн ажилтнуудын зургийг үзүүлж, “Fique Em Casa” буюу “Гэртээ бай” гэсэн үгийг хөшөөний гаран дээр бичжээ.
Үүнээс гадна хөшөөг коронавируст хамгийн ихээр өртсөн АНУ, Испани, Итали, Хятад, Бразилийн үндэсний далбааны өнгөөр гэрэлтүүлсэн байна.
https://focus.ua/world/453672-brazilskuiu_statuiu_khrista-iskupitelia_odeli_v_khalat_vracha