Хятадын “Тяньхэ-1” супер компьютер өнгөрсөн зун Умард Каролинад үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаагаар өвчлөн эмнэлэгт хэвтсэн Америкийн электрон тамхичныг коронавирусийн хохирогч болсон байж болзошгүй гэж тооцоолжээ.
Уг машинаар Америкийн өвчтөний компьютер томографын зургийг судалж, Covid-19 өвчин байх өндөр магадлалтайг баталсан байна. Тухайлбал уушгины доод хэсэгт нь цагаан толбо тогтсон байсан гэнэ. Яг ийм толбо өнөөдрийн цар тахлын эхлэл үед гарч байгаа болохоор эмч мэргэжилтнүүд өөр төрлийн уушгины хатгалгаанаас өөр гээд гайхахад хүрч байгаа юм.
“Зургаас харахад Covid-19-ийн шинж тэмдэг харагдаж байгаа бөгөөд үүнийг судлахын тулд тархвар судлалын мэдээлэл болон клиник тодорхойлолтыг явуулж байх шаардлагатай” гэж супер компьютерийн тооцоололд тэмдэглэжээ.
“Тяньхэ” супер компьютерээр судалсан зурагны өвчтөн нь өнгөрсөн жилийн зун Умард Каролинагийн Роли хотын эмнэлэгт уушгины хурц үрэвслээр эмнэлэгт хэвтсэн таван өвчтөний нэг юм. Тэднээс гурав нь эрчимт эмчилгээ хийлгэсэн билээ.
1 comment
Утаат тамхийг гудамж талбайд татахыг хорих хэрэгтэй. Тамхины хуулийг хэрэгжүүлвэл наандаж тамхинд донтсон хүмүүс өвчилөх асуудал үгүй болно.