Суугаа амьдралын хэв маягт хортой гэдгийг бид бүгдээрээ сайн мэднэ. Үүнээс болоод оффисын ажилтнууд, дээр нь тоглоомчид эрсдэлд хамгийн их өртдөгийг ч мэднэ. Амьдралаа онлайн тоглоомд зориулсан хүмүүс нурууны өвчин, бугуйн синдромоор өвчлөхөөс гадна 20 жилийн дараа ямар болох бол? OnlineCasino компани тоглоомчин, компьютерийн ард суудаг хүмүүсийн 20 жилийн дараах загварыг гаргажээ.
Онлайн тоглоомоор мэргэшсэн уг компани тоглоом хүний бие махбодод яаж нөлөөлөхийг судлаад гарсан энэ загвартаа Майкл гэдэг нэр өгсөн байна.
Тоглоомчин Майкл байнга нойр дутуу байж, D витамины дутагдалд орж, стрессээс үүдэлтэй экзем зэрэг харшилд бариулна. Нуруу нь бөгтийхөөс гадна нүд нь байнга дэлгэц ширтсэнээс болж цус хурж, хуруунууд нь мурийна. Түүн шиг харагдахыг хүсэх хүн тэр бүр олдохгүй л болов уу. Гэхдээ санаа зовоход эрт бөгөөд долоо хоногт хэдхэн цаг тоглоход ийм зүйл болохгүй.
Майклыг боловсруулсан компанийн төлөөлөгчид түүнчлэн энэ загвартай нь адилхан болохгүй байхыг аргуудыг нэрлэсэн юм. Тэд Майклыг спортоор байнга хичээллэж, өрөөндөө нарны гэрэл оруулж, нүдний ядаргаагаа байнга тайлж байх ёстой гэжээ. Түүнчлэн зөв хооллож, нуруугаа цэх байлгаж, сунгалтын дасгал хийснээр бие махбодоо цэх шулуун байлгах боломжтой гэжээ.