ОХУ-д 24 цагийн дотор коронавирусний халдварын 1459 шинэ тохиолдол илэрч, 13 хүн нас барсан бол 118 хүн эмнэлгээс гарлаа гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 857 нь Москва хотод бүртгэгдсэн бөгөөд Оросын нийслэл хотод халдвар авсан хүний тоо 6698 болжээ.
Түүнчлэн Москва мужид хамгийн олон буюу 199 шинэ тохиолдол илэрсэн байна. Тус улсын 50 бүс нутагт шинэ тохиолдол илэрчээ. Москва хотод нэг өдрийн дотор долоон хүн, Москва мужид гурав, Санкт-Петербургт хоёр, Пермийн хязгаарт нэг хүн нас барсан байна. ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 10131 болж, 698 хүн эдгэрсэн бол 76 хүн нас баржээ.
МОНЦАМЭ
1 comment
Корона гэдэг юм Хятдаас гараад дэлхийг нар зөв тойроод хойноос орж ирэх нь дээ сүүлчийн тэмээний ачаа хүнд гэдэг хичээгээрэй дээ та минь