УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан болж байна. Өнөөдрийн хурлын үеэр дараах шийдвэрүүдийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 5.1 их наяд төгрөгийн хөрөнгө гэдэг бол их мөнгө. Бид олж буй хоёр төгрөгийн 1-ийг иргэдийн ажлын байрыг хадгалах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд оруулж байна гэсэн үг. 1.1 сая хүн ажил хөдөлмөр эрхэлдэг. Эдгээр хүний 75 хувь нь 800 мянга орчим хүний НДШ-ийг төр хариуцах чөлөөлөлтөд хамрагдана.
Үүнд 800 тэрбум төгрөг зарцуулна. Харин иргэдэд олгох 200 мянган төгрөгийг ямар шаардлага хангасан хүнд өгөх вэ гэдэг дээр асуулт их байсан. Өнгөрсөн оны эхний гурван сарын орлого нь энэ жил 50 хувь буурсан ч ажлын байраа хадгалсан ААН-ийн ажилтнууд хамрагдана.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Гадаадад байгаа Монгол иргэдийг хэрхэх талаар Засгийн газрын хуралдаан бүр дээр ярьж байна.Одоогоор 6650 орчим иргэд эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлээд байна.
Эдгээр иргэд дунд хүндэтгэх шалтгаантай олон хүн байгаа учир онгоц, нислэг хязгаарлагдмал байгаа тул санал боловсруулж, ярьсаар байна. Энэ тогтоолгүйгээр Засгийн газрын боломжийн хүрээнд шийдвэрлээд явах боломжтой. Шийдвэр гармагц танд мэдээлье.