Хөвсгөл аймагт гарсан автозамын ослын улмаас нэг хүн амь насаа алдаж, гурван хүн гэмтжээ. Тодруулбал, Хатгал тосгонд Приус-20 загварын автомашин замын хажуу руу онхолдсон байна. Ослын улмаас 25 настай Б газар дээрээ нас барж, автомашинд зорчиж явсан 25-28 насны гурван хүн гэмтжээ.
Тус хэргийг шалгахад, осол гаргасан автомашиныг нас барсан эрэгтэй жолоодож явсан нь тогтоогдсон бөгөөд талийгаач нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажилладаг байжээ. Харин гэмтсэн иргэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба аймгийн Цагдаагийн газарт хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.