Коронавирус тун бага хэмжээтэйгээр мэс заслын маскны гадаргуун дээр 7 өдрийн турш оршдог гэж мэдээлж байна.
Хонгконгийн их сургуулийн хэсэг бүлэг эрдэмтэд судалгаа шинжилгээ хийгээд, өрөөний температурт коронавирус янз бүрийн гадаргуу дээр хэр удаан хугацаанд халдвартай байдгийг тогтоожээ.
Судалгаагаар COVID-19 нь цаасан дээр гурван цаг хүрэхгүй хугацаанд амьдардаг бол угаасан хувцас, модон дээр 2 хоног хүртэл халдварлах чадвараа хадгалдаг. Харин цонх, мөнгөн дэвсгэрт дээр 4 хонодог бол зэвэрдэггүй металл, хуванцар дээр 4, бүр 7 өдөр ч болдог байна.
Вирус амны хаалтан дээр 7 хоног байж чаддаг нь судлаачдыг гайхшируулсан байна. Тиймээс амны хаалт зүүж байхдаа гараараа хүрэхгүй байх нь чухал. Мөн вирусний агууламж бүх гадаргуу дээр амархан буурч байсныг эрдэмтэд хэлсэн байна.
Эх сурвалж: inforesist.org
Орчуулсан Э.МАРТ